sujatashand@gmail.com

  Japanese



- Ажилëуулах болсон тухай -

≪Эрхэм зорилго≫

“Сүжеташанд” төрийн бус байгуулллага нь хөгжлийн бэрхшээлтэйн улмаас сургууль цэцэрлэгтээ явах боломжгүй хүүхдүүдэд зориулж гэрийн сургалтаар дамжуулан боловсрол олгох зорилтой.


≪Үйл ажиллагааны эхлэл≫

2009 оны хичээлийн жилийн сүүлийн шалгалт маш хүнд байсан учраас сайн оноо авч чадаагүй хүүхдүүдэд ямар аргаар хичээл заах вэ? Заасан хичээлийг бараг ойлгохгүй хүүхдүүдийг сургууль хүлээн авах боловуу. Хэрвээ авахгүй бол яах вэ? Тэд өсөж том болоод хэрхэн яаж амьдрах бол? гэсэн олон эргэлзээ төрж тухайн үед ихэд түгшиж байсан. Тэгээд 2010 оны 9 сараас эрүүл хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамт байлгаж тэднээр туслуулан сургалт явуулах холимог тогтолцоог эхлүүлсэн. Ингээд 2010 оны 10 сараас хөгжлийн бэрхшээлтэйн улмаас сургуульд явдаггүй ялангуяа эдийн засгийн боломжгүй хүүхдүүдэд зориулан гэрийн сургалтаа эхлүүлсэн.


Анхаарал татсан зүйлс


1.Холимог анги болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ойлгох тэдэнтэй хамтран ажиллахад бэрхшээлтэй

- Ажилчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн харьцах болон холимог ангийн хэрэгцээ шаардлагын талаар судалж ойлгоогүй. Жнь, шууд үр дүүн гарахгүй бол “ чадахгүй” нь гэж боддог.

-Тэр хүүхдийг байгаа байдлаар нь хүлээн авахад хэцүү гэж үзэх гэх мэт.

-Ангийн хүүхдийн тоо олон мөн туслах багш байдаггүй учраас авах боломжгүй.Жнь,Яагаад хамт олноо дагах чадваргүй хүнд хүүхдийг авах юм бэ гэх мэт.


2.Хөгжлийн бэрхшээлтэйн улмаас цэцэрлэг сургуульд явж чаддаггүй хүүхэд олон байдаг.


Үүний үр дүнд нэгдүгээр шат болох гэрийн сургалтыг гол үйл ажиллагаагаа болгож байгууллага бүхэнтэй харилцаа тогтоон бүх хүүхдийг цэцэрлэг сургуульд нь явуулахын төлөө ажиллахаар шийдсэн. Хүн бүр азжаргалтай амьдрах сурч боловсрох өсөж дэвжихийг хүсдэг. Харин хүүхдүүд түүнийг ямар аргаар олохыг мэддэггүй. Тэд одоогоор сэтгэл тайван гэртээ амьдарч байгаа ч бусадтай танилцах, ярилцах, түүнээсээ суралцах, улам ихийг мэдэх хүсэл ундарна. Тийм цаг хугацааг тэдэнд олгомоор байна.


≪Яагаад төрийн бус байгууллага болсон бэ? ≫

Төрийн бус байгууллага байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа нь үйлажиллагааныхаа талаар олон хүнд ойлгуулж, тэдний дэмжлэгийг авсанаар хүүхдүүдийн асуудал бол өөрийн орны, улмаар өөрсдийн асуудал гэдгийгойлгуулах боломж бий болно гэж үзсэн явдал юм.
Ганц хүн хүчлээд дийлдэггүй том чулууг олон хүн хүчээ хавсаргавал хөдөлгөж чаднаа гэж бодож байна.


≪Цаашдын зорилт≫

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч цэцэрлэг сургуульд суралцах боломжтой хүүхдүүдийн нөхцөл байдлыг өвөөр ойлгож тухайн боловсролын байгууллагад уламжлахын зэрэгцээ тэдгээр хүүхдүүдий гхүлээн авах хүсэлт гаргана.
  2. Нэг өдөр гэрээр нь очих хүүхдүүдийг хамтатган бяцхан групп болгож хичээллэнэ (сард 1-2 удаа)
  3. Монгол улсын төр засаг болон холбогдох газруудад өөрийн байгууллагын үйл ажиллагаагааны талаар мэдэгдэж дэмжиж буй байгууллагатай хамтран ажиллана.
  4. Хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл хүүхдүүдийг хамт суралцуулж буй цэцэрлэг сургуулийн багш ажилчдад семинар зохион байгуулж мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллана.

≪Сүжеташанд≫

Сүжета шанд бол Бурхан багш Гэгээрэл нярвааныг хайх замдаа 6 жил хатуужил үйлдэн дуусаад хатуужил бясалгалаа зогсоон, Энэтхэгийн Наразане мөрөнд биеэ угаан, бие тамираа сэлбэх үед нь Сүжета шанд хэмээх эмэгтэй хамгийн дээд идээ ундаар тахил өргөсөн түүхтэй юм. Сүжета шанд нь Бурханы шашны түүх намтарт Бурхан багш гэгээрлийг олоход их тус хүргэсэн хүн хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг.



≪“Сүжеташанд” төрийн бус байгуулллага Намтар≫

1990.3Цэцэрлэгийн багшийн коллежоо төгссөн.
1990.4-1998.3Чиба мужийн өмөн үүгийн төвийн харъяа цэцэрлэгт ажиллаж байсан.
1998.12-2000.12Жайка Монголоос Дарханы сувилалын яслид томилогдон ажилласан.
2001.4-2004.3Чиба мужийн Фүнабаши хот дахь эх үрсийн амьдралыг дэмжих байгуулллагад ажиллаж байсан.
2004.9-2005.6Монгол улс Улаанбаатар хотын 「Lucky Kids」хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан.
2005.8-2011.6Монгол улс Улаанбаатар хотын 「Шинэ Гэр」хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан.
2010.9-「Шинэ Гэр」цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хариуцсан багшаар ажиллаж байсан.
2010.9-Долоо хоног бүрийн бямба гаригт хөнгөн зэргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан ритм хичээлтэй анги нээсэн.
2010.10-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан гэрт нь очиж хичээл заадаг болсон.
2011.5.31-” Сүжеташанд” ТББ-ыг байгуулах зөвшөөрөл авч, бэлтгэл ажил хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Ads by Sitemix